2011-04-05,15:13

сурагчидад өгөх зөвлөмж-2

Сурах арга барил - Presentation Transcript

  1. СУРАХ АРГА БАРИЛАА ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ ? Доктор Б.Эрдэнэболор ОНЦ
  2. Сурах эрмэлзэл Ч Хувийн зохион байгуулалт Ч Сурах арга барил = Сурлагын амжилт
    • Хичээлд үр бүтээлтэй оролцох
    • Бие дааж суралцах
    • Мэргэжлийн ном хэвлэл унших ТА УНШ - арга
    • Мартахын эсрэг стратегиуд
    • Ээдрээтэй даалгаврын шийд олох аргууд
    • Шалгалтын амжилтыг ахиулах зөвлөгөөнүүд
    ГАРЧИГ
  3. Хичээлд үр бүтээлтэй оролцох Заримдаа ядаргаатай санагддаг энэ 90 минут надад дахиж хэзээ ч олдохгүй, миний амьдралын нэг хэсэг !
  4. Хичээлд үр бүтээлтэй оролцох
    • Урьдчилан бэлтгэх ( түрүүчийн хичээлээ давтах, шинэ сэдвийнхээ талаар ерөнхий ойлголт авах, ургуулан бодох )
    • Хичээлийг үр дүнтэй өнгөрүүлэх
    • Тэмдэглэл бичих
    • Тэмдэглэлээ боловсруулах
  5. Хичээлд үр бүтээлтэй оролцох Лекц явагдах үе шатууд
    • Сэдвийн товч танилцуулга
    • Төрөлжсөн мэдээллүүд
    • Нэгтгэсэн мэдээлэл
    • Дүгнэлт, тайлбар, давтлага
  6. Лекц үр бүтээлтэй сонсох Хичээлд үр бүтээлтэй оролцох
    • Сэдвийн танилцуулгыг анхааралтай сонсох
    • Аль үе шатанд яваагаа анхаарч байх
    • Шинэ нэр томъёонуудыг сайтар анхаарч сонсох
    • Боломж л гарвал ичиж зоволгүй асуулт тавьж байх
    • Анхаар: Лекцийн аль нэг үе шат дутуу байвал хичээлийн дараа ганцаараа буюу нөхөдтэйгээ хамтран заавал гүйцээж судал !
  7. Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих
    • Бичгийн цаас хамгийн тохиромжтой
    • Хуудасны зөвхөн нэг талд нь л бич, нөгөө талд нь сүүлд нь нэмэлт бичих боломжтой
    • Хуудсаа битгий дүүртэл нь бич
  8. Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих Маркетинг, лекц, 2005.05.01, 1 . . нэмэлт мэдээлэл: тайлбар, өөрчлөлт, санаанд орсон асуулт, бусдын асуусан зүйлс, жишээ гэх мэт. Анхааруулга: сайн ойлгоогүй зүйлс, унших номын нэр г.м.
    • Багшийн яриаг бүгдийг бичих албагүй
    • Хичээлтэй холбогдолтойгоор санаандаа орж ирсэн зүйлсийг тэр дор нь бичиж үлдээ
    • Чухал буюу ойлгоход хэцүү зүйлсээ тодотго ( доогуур нь зурах , тодруулагчаар зурах гэх мэт )
    • Товчлол хий, гэхдээ нэр томъёонуудыг бүтнээр нь бич
    • Дэлгэрүүлж унших номны нэрсийг сайн тэмдэглэж ав
    • Асуулт хариултуудыг анхааралтай сонсож, хэрэгцээтэйг нь тэмдэглэ
    Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих
  9. Хичээлийн тэмдэглэл боловсруулах Хичээлд үр бүтээлтэй оролцох
    • Бичсэн өдөртөө багтааж боловсруулахыг хичээ
    • Номноос нэмэлт мэдээлэл уншиж, тэмдэглэлдээ нэм
    • Тэмдэглэгээ хийх тодруулагч буюу улаан харандаагаа бүү март !
    • Багаараа ажиллах нь үр дүнтэй
    • Бичсэн тэмдэглэлээ бусдынхтай харьцуулж, шалга
    • Өөртөө байхгүй тэмдэглэлийг бусдаас шууд канондсоноос уншаад, өөрийнхөө үгээр бичиж авсан нь дээр
  10. Хичээлд үр бүтээлтэй оролцох Тэмдэглэгээ хийх жишээ Хичээлийн тэмдэглэл боловсруулах Хуудасны захад: / чухал // маш чухал ! гайхмаар ? эргэлзээтэй + сайн - муу Бичвэрт: чухал маш чухал гайхмаар эргэлзээтэй сайн Товчилсон тэмдэглэгээ: Тод. Тодорхойлолт Том. Томъёо Бар. Баримт Тмг. Таамаглал Ж. Жишээ муу
  11. Бие дааж суралцах Бусдын хоёр өдөр сурдаг зүйлийг би нэг өдөрт сурч чадах уу ? ЧАДНА ! Тэгвэл хожсон нэг өдрөө өөртөө зарцуулах эрх надад бий .
  12. Бие дааж суралцах
    • Биологийн онцлогтоо тохируулан ажлаа төлөвлөх
    • Ажиллах орчноо бүрдүүлэх
    • Анхаарлаа яаж төвлөрүүлэх вэ ?
    • Нойрмоглохын эсрэг аргууд
    • Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд
  13. Бие дааж суралцах 1. Биологийн онцлогтоо зохиц
    • Өөрийгөө долоо хоногийн турш ажиглаж, оюуны бүтээмжийнхээ бүдүүвчийг гарга
    • Оюуны бүтээмжийн графиктаа зохицуулж ажлаа төлөвлө
    Оюуны бүтээмжийн бүдүүвчийн жишээ
  14. Бие дааж суралцах 2. Ажиллах орчноо бүрдүүлэх
    • Ширээн дээр зөвхөн шаардлагатай зүйлсийг ( ном дэвтэр, үзэг харандаа гэх мэт ) үлдээж, бусдыг нь нүдэнд харагдахааргүй газарт хураа
    • Өрөөндөө агаар оруул
    • Хийх ажлынхаа “алхамчилсан” төлөвлөгөөг заавал хажуудаа байрлуул
    • Анхаар: Хүн өлсгөлөн үедээ уншсанаа тогтоох, эргэн санах чадвар муутай байдаг !
  15. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд
    • Нүдээ аниад толгой дээр чинь жүрж тавьсан гэж төсөөл. Энэ жүржийг 1 минутын турш унагахгүйг хичээ.
  16. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд
    • Хоосон цаасан дээр 1 минутын турш 8-ын тоонууд томоор зур
    8 8 8 8
  17. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд
    • Хоосон цаасан дээр нэрээ бичээд доор нь нөгөө гараараа бас бич !
    Эрдэнэболор
  18. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд
    • Цагийн секундын зүүг 2 минутын турш анхааралтай ажигла
  19. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд
    • Анхаар хэцүү дасгал:
    • 2 минутын турш анхаарлаа секундын зүү ба нэг гар дээрээ зэрэг төвлөрүүл
  20. Бие дааж суралцах 4. Нойрмоглохын эсрэг аргууд
    • Үдийн цайны дараа бага зэрэг ( 30 минут хүртэл ) унтах нь ашигтай
    • Гимнастик хий
    • Ширээнд цэх суух нь зүйтэй
    • Өрөөндөө агаар сайн оруул
    • Салхинд гар ( хичээлээ аваад гарсан ч болно )
  21. Бие дааж суралцах 5 . Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд
    • Нэг даалгаврыг гүйцэд дуусгаж байж дараагийн даалгаврыг барьж ав
    • Ажлаа , төлөвлөхөд хялбар алхмуудад хуваа
    • Тодорхой цагт, тодорхой байранд, тодорхой ширээнд сууж хэвш
    • Даалгавраа гүйцэтгэсний дараа сэтгэл тэнүүн амар, өөрийгөө урамшуул
    • Биелэх боломжтой зорилт тавь
    • Алдаж болно, харин алдаагаа давтаж болохгүй
  22. Мэргэжлийн ном хэвлэл унших ТА УНШ - арга (PQRST - method)
    • Танилцах (Preview)
    • Асуултууд тавих (Question)
    • Унших (Read)
    • Нэгтгэн дүгнэх (Self Recitation)
    • Шалгах (Test)
  23. Мэргэжлийн ном хэвлэл унших 1. Танилцах
    • Нэр, гарчиг, өмнөх үг, оршлыг унших
    • дүгнэлтийг анхааралтай унших
    • Бүлгүүд, дэд бүлгүүдийн нэрс, тодоор бичигдсэн зүйлсийг гүйлгэж харах
    • ашигласан хэвлэлийн жагсаалт болон нэр томъёоны тайлбарыг гүйлгэж харах
    • тухайн номыг ямар зорилгоор унших, юу олж мэдэх боломжтойг тодруулах.
  24. 2. Асуултууд тавих Мэргэжлийн ном хэвлэл унших
    • Жишээ нь:
    • Зохиогч энэ номыг ямар учраас, ямар зорилготой бичсэн бэ ?
    • Зохиогчийн гол зорилго нь уншигчдыг мэдээлэх, ухуулах, эсвэл шинэ санаа, сэдэл өдөөхөд юм болов уу ?
    • Номын хамгийн гол утга санаа нь юу вэ ?
    • Зохиогч гаргасан дүгнэлтээ хэрхэн нотолж байна вэ ?
    • Зохиогчийн дүгнэлт, хэвшил болсон онолууд, үзэл баримтлалуудтай зөрчилдөж байна уу ?
    • Энэ номон дахь мэдээлэл миний одоогийн мэддэг ямар зүйлстэй хэрхэн холбогдох боломжтой вэ ? Юугаараа зөрж байна ?
  25. Мэргэжлийн ном хэвлэл унших 3. Унших
    • Нэр томъёоны тайлбар толь хажуудаа тавь
    • Анхаарлаа сайн төвлөрүүлж байгаад уншиж эхэл
    • Асуултуудынхаа хариуг зохистой хэмжээнд олж чадаж буйгаа үе үе өөрөөсөө асууж шалга
    • Зохиогчийн хэрэглэсэн тэмдэглэгээнүүд, хүснэгт, зураглал, бүдүүвчүүдийг сайтар судал
    • Зохиогчийн хамгийн гол санаа, дүгнэлтийг олж, ойлго, бичиж ав
    • Өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг олж, бичиж тэмдэглэ
        • Надад юу чухал хэрэгтэй вэ ?
        • Миний ажлын хувьд юу чухал хэрэгтэй вэ ?
    • Тавьсан асуултуудаа өөрчлөх буюу шинээр асуултууд нэмж болно
  26. Мэргэжлийн ном хэвлэл унших 4. Нэгтгэн дүгнэх
    • Номоо хамхи
    • Номын гол санаа, дүгнэлтүүдийг эргэн сана
    • Тавьсан асуултуудаа өөрийнхөө үгээр хариулахыг оролд
    • Асуулт, хариултуудаа тэмдэглэлдээ нэм
    • Асуултууддаа хариулж чадахгүй бол номоо дахин унш !
  27. Мэргэжлийн ном хэвлэл унших 5. Шалгах
    • Номоо дахин барьж ав
    • Бүлэг болгоны гарчгийг харж байгаад тус бүлгийн агуулгыг өөрийнхөө үгээр ярьж ойлгоцоо шалга
    • Бичсэн тэмдэглэлээ номтойгоо харьцуулан дахин нэг хяна
    • Уншсанаа дүгнэн ярь ( өөртөө буюу бусдад )
    • Мэдэхгүй , санахгүй зүйл гарвал номоо дахин унш !
  28. Мэргэжлийн ном хэвлэл унших Хурдан унших зөвлөгөөнүүд
    • Битгий үглэж унш
    • Харцаа үг бүрээр гүйлгэхийн оронд 2-3 үг тутмаар үсэргэж унш
    • Уншсан мөрөө эргэж бүү унш ( цаасаар таглаж болно )
    • Нүдэнд тээр болохоор зүйлсийг холдуулж, зөвхөн номоо л хар
  29. Мэргэжлийн ном хэвлэл унших Товчлол хийх
    • Зөвхөн богино өгүүлбэрүүд буюу түлхүүр үгнүүд ашигла
    • Хөндлөн бичгийн цаас хамгийн тохиромжтой
    • Тухайн мэдээлэл аль хуудсанд байгааг тэмдэглэвэл шаардлагатай үед дэлгэрүүлж унших боломжтой
    • Өнгөөр ялгах буюу бусад тэмдэглэгээний аргуудыг хэрэглэ
    • Бүдүүвч зураглал хий
    • Хэт нуршуу болбол үүнээсээ дахиад товчлол хий
  30. Мартахын эсрэг стратегиуд
    • Судалж буй сэдвээ өөртөө ойлгомжтой хэлбэрээр цэгцэл
    • Тогтмол давтамжаар давт
    • Сэдвийнхээ хаана явааг байнга шалгаж байх хэрэгтэй
    • Олон мэдрэхүйгээ зэрэг ажиллуул
    • Сурах эрмэлзлээ нэмэгдүүл
    • Олон зүйлсийг тогтоохдоо ижил төстэй агуулга буюу шинж тэмдгээр нь 7 хүртэл бүлэгт ангил
    • Нэг сэдэв уншсаны дараа ( тархиа ачаалахгүйгээр ) завсарлаад дараагийн сэдвээ унш
    • Унтахынхаа өмнө өдөр уншсан зүйлээ гүйлгээд харчихад гэмгүй
    • Явуут дундаа цээжил ( жүжигчид шиг )
    • Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо.
    Мартахын эсрэг стратегиуд
  31. Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо. Жишээ нь: Буудайн өсөлт хөгжилтийн үе шатууд Мартахын эсрэг стратегиуд
    • соёололт
    • бутлалт
    • гол хатгалт
    • түрүүлэлт
    • цэцэглэлт
    • үр тогтолт
    • сүүн болц
    • аарцан болц
    • бүрэн болц
  32. Төвөгтэй нэр томъёо, тоо тогтоох
    • Нэр томъёо, тодорхойлолтуудыг хөгжилтэй үйл явдлаар буюу зураглалаар дүрслэн ( холбон ) төсөөлж, тогтоох
    • Тоо ( коэффицент гэх мэт ) цээжлэхдээ мартагдахааргүй өгүүлбэр бодож олох
    • жишээ нь: 0,034832 – өө энэ ямар яршигтай тоо вэ
    Мартахын эсрэг стратегиуд
  33. Тогтоох чадвараа сайжруулах
    • Өөртөө тохирсон сурах хэлбэрийг түлхүү ашиглах
    • Янз бүрийн хэлбэрүүдийг хослуулах
    Мартахын эсрэг стратегиуд 30% харах тогтоох хувь сурах хэлбэр 90 % сонсох + харах + ярих + үйлдэх 7 0% сонсох + харах + ярих 5 0% сонсох + харах 20% сонсох
  34. Тогтмол давтахын ач тус тогтмол давтаад байвал давтахгүй бол Марталтын бүдүүвч: Анхаар: Сурсан зүйлээ давтах тусам цаг улам л бага зарцуулагдана ! Мартахын эсрэг стратегиуд
  35. Мартахын эсрэг стратегиуд Давт давт бас дахин давт !
  36. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Мартахын эсрэг стратегиуд 1 см 8 см 16 см 4 см 2 см
  37. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга
    • Хайрцаг, картуудаа бэлтгэ
    • Картнуудад асуулт, хариултууд бичээд 1-р хэсэгт хий
    • Одоо ажиллаж эхлэхэд боллоо
        • 1-р хэсгийн картуудыг өдөр бүр шалга
        • Зөв хариулсан картуудыг 2-р хэсэгт шилжинэ
        • Буруу хариулсан картууд 1-р хэсэгтээ үлдэнэ
        • 2-р хэсэг дүүрмэгц картуудыг нь шалга
        • Зөв хариулсан картууд 3-р хэсэгт, буруу хариулсан картууд 1-р хэсэгт шилжинэ
        • 3-р хэсгийг мөн дүүрмэгц нь шалга ........
    Мартахын эсрэг стратегиуд
  38. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга
    • Бэлэн хайрцаг, карт худалдаж авснаас өөрөө хийсэн нь илүү үр дүнтэй
    • Картуудаа гадуур зугаалах, автобусанд явах үедээ авч явж болно
    • Хоёулаа бол ганцаараа сурснаас илүү хурдан сурна
    • Хичээл тус бүрд хайрцаг, картууд гаргаж болно. Эсвэл нэг хайрцган дахь картуудаа өнгөөр буюу үсгэн тэмдэглэгээгээр ялгаж болно.
    • Шинэ картуудыг 1-р хэсэгт, хуучин байгаа картуудын ард хийнэ
    Мартахын эсрэг стратегиуд
  39. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Анхаар: Картын асуултууд ойлгомжтой, хариулахад хялбар байх ёстой ! Мартахын эсрэг стратегиуд
  40. Ээдрээтэй даалгаврын шийд олох ( буюу ургуулан бодох чадвараа хөгжүүлэх )
    • Суурь мэдлэг шаардагдана
    • Тухайн даалгавартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншиж, шаардагдах онол, аргачлалыг өөриймшүүлсэн байх хэрэгтэй
    • Заавал өрөөндөө суугаад байх хэрэггүй, хөдөл, зугаал
    • Ургуулан бодох өөрийн чадвараа болон түгээмэл хэрэглэгддэг аргуудыг ашиглаж чөлөөтэй бодож сэтгэ, төсөөл
  41. Ургуулан бодох түгээмэл аргууд
    • Таамаглал дэвшүүлэх: хэрэв ийм байвал яах бол
    • Урвуулан бодох: тухайн даалгаврын шийдийг гарахгүй байх талаас нь бодож үзэх. ( энэ яавал бүтэхгүй байх бол … , ямар ч байсан ингэж шийдэхгүй нь лавтай... )
    • Хувилбарууд эрж олох: Миний санаанд одоог хүртэл орж ирээгүй ямар хувилбар байж болох вэ ?
    • Өнгөрсөнтэйгээ харьцуулах: урьд нь би ийм даалгаврыг яаж шийдэж байлаа ? Тухайн үед ямар бэрхшээл тулгарч байлаа ?
    • Ирээдүйтэй харьцуулах: Энэ даалгаврыг ирээдүйд яаж шийдэх бол ?
    • Шүүх: Даалгаврын хамгийн гол утга санааг шүүж тодруулах
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
  42. Ургуулан бодох түгээмэл аргууд
    • Холих: Янз бүрийн санаа, сэдлүүдээ хооронд нь холбож, хольж үзэх
    • Шинээр эхлэх: Одоог хүртэл бодож олсон бүхнээ орхиод, даалгаврын шийдийг шинээр хайж эхэлнэ
    • Зураглах: Даалгаврын гол асуудал ба шийдийн хувилбаруудыг нэг зурагт багтаан эмх цэгцтэй зураглан дүрсэлж, шинжлэх
    • Санаа авах ( будаа идэх биш шүү !) : Бусад хүмүүсийн тухайн даалгаврыг буюу үүнтэй төстэй даалгавруудыг шийдсэн хувилбаруудаас санаа авах
    • Асуудал тодорхойлох: Тухайн даалгаварт яг ямар асуудлыг шийдэх гээд байгаа, яг юу нь тодорхойгүй байгааг нарийвчлан тодруулж, шийдэх асуудлаа маш тодорхой байдлаар томъёолох
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
  43. Ургуулан бодох түгээмэл аргууд
    • Задлах: Даалгавраа нарийвчлан, дэд даалгавруудад задлаад, эдгээр дэд даалгавруудаа тодорхой дэс дарааллаар шийдэх.
    • Хялбарчлах: Даалгаврыг нарийвчлал багатай төвшинд энгийн аргаар хэрхэн шийдэж болохыг эргэцүүлэх
    • Баримжаалах: Энэ даалгаврыг ерөнхий баримжаагаар яаж шийдэж болохыг эргэцүүлэх
    • Өөрчлөх: Даалгаврыг арай өөр, шийдэхэд амар хэлбэрээр томъёолж болох уу ?
    • Өргөн хүрээтэй сэтгэх: ертөнцийн зүй тогтлын ба байгалийн ерөнхий хуулиудын дагуу энэ даалгавар яаж шийдэгдэх ёстой вэ ?
    • Ярилцах: бусад хүмүүстэй ярилцаж, санал солилцох
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
  44. Ургуулан бодох түгээмэл аргууд
    • Brainstorming ( брэйнсторминг ) : тухайн даалгаврыг шийдэж болох ( ба болохгүй ) бүх хувилбаруудыг эхлээд цуглуулаад, дараа нь эдгээрийгээ цэгцэлж, хамгийн сайн хувилбаруудыг тогтоох. Брэйнстормингийг олуулаа хийх нь үр дүнтэй.
    • Далд ухамсраа дайчлах: Далд ухамсартаа даалгавраа даатгаад, нэг хэсэгтээ даалгавраа мартах, орчноо өөрчлөх
    • Анхаар: аливаа даалгаврыг шийдэхдээ дээрхи аргуудыг, дээр нь өөрийнхөө байнга ашигладаг аргуудыг бас хослуулан, системтэйгээр ургуулан бодох нь зүйтэй !
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
  45. Оновчтой санаа хамгийн их олддог үеүд
    • цэцэрлэгт зугаалж байхад
    • урт лекц сонсож байхад
    • шөнө гэнэт сэрээд
    • спортоор хичээллэж байхад
    • ном, сонин уншиж байхад
    • хурал, цуглаанд сууж байхад
    • өглөө дөнгөж босоод буюу орой орондоо орж байхад
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
  46. Оновчтой санаа хамгийн их олддог үеүд
    • 00-д байхад
    • усанд орж байхад
    • машин, галт тэрэг буюу автобусанд явж байхад
    • Анхаар: Оновчтой санаа олдсон үед тэр дор нь бичээд авахгүй бол сүүлд нь мартчихаж мэднэ шүү !
    Ээдрээтэй даалгаврын шийд олох
    • Хичээлийн явцад багш нарынхаа асуулт тавих зарчмуудыг нь судалж илрүүл
      • зарим багш нар нэр томъёо, тоо баримт асуух дуртай
      • зарим нь яг өөрийнхөө хэлснийг хэлүүлэх дуртай
      • зарим нь оюутны өөрийнх нь үгийг сонсох дуртай
      • зарим нь “ЯАГААД”-тай асуулт их тавьдаг
      • зарим нь оюутны санал бодлыг сонсох дуртай
    Шалгалтын амжилтаа ахиулах
  47. Шалгалтын амжилтаа ахиулах
    • Янз бүрийн орчинд давт
    • Шалгалтанд авч орох зүйлсээ өмнөө тавьж байгаад давт ( хувцас, үзэг харандаа, азын зоос гэх мэт )
    • Багшийн өмнө зогсоод ярьж байгаагаар төсөөлөх
    • Шалгалт явагдах өрөөнд давтах
    • Тодорхой эд юмс, үйл явдалтай холбож цээжлэх !
    • Байнга давтагддаг алдаагаа өөртөө сайтар тайлбарлаж томоор бичиж, зураад нүдэнд байнга харагдах газраа өлгөчих
    Шалгалтын амжилтаа ахиулах
    • Шалгалтын өмнө тархиныхаа “боловсруулалт”-ын хэсгийг амрааж, тайван бай
    Шалгалтын амжилтаа ахиулах
  48. Төгсгөлд хэлэх үг ( захиас )
    • Англи ( болон бусад гадаад ) хэл сураарай
    • Интернэтийг сайн ашиглаарай
    • Цагаа төлөвлөж сураарай
    • Харилцааны соёлоо дээшлүүлээрэй
    • Өөртөө итгэлтэй, өөдрөг яваарай !
    АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА !

бичсэн: hoian27 төрөл: зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 563

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)